Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египтийн хувьсгалчдад өршөөл үзүүлэн, суллана
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн жилийн хувьсгалд оролцон баривчлагдсан бүх босогчдод өршөөл үзүүлэн, суллаж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч энэ тухайгаа “Facebook” хуудсаараа эхэлж мэдэгдсэн бөгөөд хувьсгалчдад өршөөл үзүүлж буй нь хувьсгалын үйл хэргийг дэмжинэ хэмээн амласандаа хүрч буй хэрэг бололтой.
Өнгөрсөн онд Ойрхи дорнод даяар өрнөсөн хувьсгалт хөдөлгөөн Египетийг ч хамарч, тус улсын ард иргэд 30 гаруй жил төр барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг авч хаясан билээ. Хувьсгалчид бүтэн 18 хоногийн турш ширүүн тэмцэл хийсний эцэст Хосни Мубаракийг унагаж, өдгөө тэрээр бүх насаараа хорих ялтай шоронд хоригдож буй билээ. Уг тэмцэл хөдөлгөөний үеэр буюу 2011 оны нэгдүгээр сарын 25-наас энэ оны зургадугаар сарын эцэс хүртэл баривчлагдсан хэдэн мянган хүнийг өршөөлд хамруулан суллах юм байна.
Хоригдлуудад өршөөл үзүүлсэн М.Мурси бол өнгөрсөн зургадугаар сард болсон Египетийн анхны ардчилсан сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан