Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Европын орнуудыг аврах 500 тэрбум еврогийн зээлийн сан байгуулжээ
Евро бүсийн хэмжээнд хямралд орсон улс орон, банкуудыг аврах байнгын сан бий болжээ. Люксембургт болсон Евро бүсийн Сангийн сайд нарын хурлаас ийм шийдвэр гаргасан байна. Европын тогтвортой байдлын механизм хэмээх нэртэй энэ сангийн зээлийн хүчин чадал 2014 он гэхэд 500 тэрбум евро хүрэх аж. Энэхүү сангийн санхүү мөнгийг бүрдүүлэх томоохон үүргийг Герман өөртөө хүлээн авч, дээрх мөнгөний 27 хувийг бүрдүүлэхээр болжээ. Евро бүсийн чинээлэг орнууд  зээлийн санд хандивлах мөнгөө энэ долоо хоногоос оруулж эхлэх ёстой гэнэ.
Тус санг Люксембургийн Ерөнхий сайд, Евробүлгийн одоогийн дарга Жан Клод Жанкер удирдахаар томилогджээ.
Сангийн сайд нарын хуралд ирсэн албаныхан хэлэхдээ Европын өрийн хямрал хэмээх энэ хүнд асуудалтай хэрхэн тэмцэх, юу хийхээ мэдэхгүй байсан хоёр жил хагасын  өмнөх үеэ бодвол өнөөдөр хямралын эсрэг сан байгуулаад, тэмцэх арга хэрэгслээ олчихоод байгаа нь дэвшил хэмээн мэдэгдэж байна.
Энэхүү байнгын санг байгуулахаас өмнө түр байгуулаад байсан EFSF хэмээх одоо үйл ажиллагаа явуулж байгаа сан нь Грек, Ирланд, Португали зэрэг хямралд нэрвэгдээд байгаа Европын орнуудад  190 тэрбум еврогийн зээл олгоод байгаа. Үүн дээр нэмээд хагас их наяд буюу 500 тэрбум еврогийн санг байгуулж байгаа ч энэ бүхэн евро бүийг аврахад хангалтгүй гэж зарим шүүмжлэгчид хэлж байна. 500 тэрбум евро бол Итали, Испани гэсэн хоёр том орныг гурван жил авч явах хэмжээний л мөнгө гэж тэд хэлж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан