Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа

Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа.Гэрээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, "Бостон Консалтинг Групп"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Григорий Рубин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Баттулга нар гурвалсан гэрээнд гарын үсэг үзэглэв."Бостон Консалтинг Групп" нь 1963 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн тэргүүлэгч зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус компани агаарын тээвэр, зочид буудал, үзвэр үйлчилгээ, усан аялал, аялал жуулчлалын дэд бүтэц зэрэг салбаруудад 1200 гаруй төсөл дээр ажилласан туршлагатай.Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ стратеги боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, жуулчдад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.Монгол Улс 2024 оны 10-р сарын байдлаар 700 мянга гаруй жуулчин хүлээн аваад байна. Засгийн газар 2028 он хүртэл "Монголд зочлох жил"-ийг зарласан бөгөөд энэ онд жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна.Тус гэрээ нь аялал жуулчлалын салбарт хийх судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулах, статистик дүн шинжилгээ хийх, ижил төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзүүлэгч орнуудтай харьцуулсан судалгааг боловсруулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан