Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Иванишвили Гүржийн Ерөнхийлөгчид дэвших магадлалтай хүнийг нэрлэлээ
Гүржийн парламентын сонгуульд ялаад байгаа “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн Бидзин Иванишвили ирэх  онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших хүн нь Вахтанг Хмаладзе байж болно гэсэн байна. “Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ярихад эрт байна, гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болох юм бол би Вахтанг Хмаладзег дэвшүүлэх байна” гэж Иванишвили хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Гэхдээ тэр бас энэ санаа нь өөрчлөгдөхийг үгүйсгэсэнгүй.
Тэрээр шинэ байгуулах Засгийн газрынхаа бүрэлдэхүүний хүмүүсийг нэрлээд аравдугаар сарын 20-21-нд парламентын анхдугаар хуралдаанаар батлуулна гэсэн байна. Тэр хүртэл одоогийн Засгийн газар ялсан сөрөг хүчний хяналт дор үйл ажиллагаагаа явуулах юм. Даваа гарагаас бүх яаманд сөрөг хүчний ажлын хэсэг очиж ажиллаж эхэлжээ. Гүржид болсон парламентын сонгуулиар сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл 150 суудлаас 83 мандат авсан бол Ерөнхийлөгч Саакашвилийн тэргүүлдэг хуучин эрх баригч нам 67 суудал аваад байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан