Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тунисын хүүхдийн сэтгүүл “Молотовын коктейль” бэлтгэх заавар хэвлэжээ
Тунисын хүүхдийн “Солонго” сэтгүүлд “Молотовын коктейль” гэдэг шатаагч шингэн бүхий шил бэлтгэх заавар гаргасныг эсэргүүцэн Эмэгтэйчүүд, гэр бүлийн яам шүүхэд хандсан байна. Хүүхдүүд ийм аюултай зүйл хийж бусдын төдийгүй өөрийнхөө амь нас эрүүл мэндэд  хөнөөл учруулж магадгүй, тэгээд ч алан хядах, террорист ажиллагаанд ашиглахыг үгүйсгэхгүй гэж тус яам үзжээ.
“Молотовын коктель” гэдэг шатаагч шингэн бүхий шил нь дэлхий даяар алан хядах, эсэргүүцлийн жагсаалын үеэр ашигладаг хамгийн түгээмэл хэрэгсэл. Сэтгүүл ийм зүйл хийх аргыг “Мэдлэгийн булан” хэсэгтээ нийтэлсэн байна.
“Молотовын коктейль” гэдэг бол лонхонд бензин, спирт, тос зэрэг шатаагч шингэн хийж бэлтгэдэг, 1939-40 онд Зөвлөлт-Финийн дайны үед хэрэглэж байсан нэг төрлийн зэвсэг. Оросуудын хэрэглэдэг байсан шатаагч энэ зүйлд финляндчууд ийм нэр өгсөн юм байна.
Сэтгүүл энэ бүхнийг нарийвчлан бичээд “асаагаад эсрэг тал руугаа шидэхэд галдан шатаана” гээд зургийг нь тавьжээ.
Сүүлийн үест Тунист эмх замбараагүй байдал үргэлжилж хамгийн сүүлд АНУ-ын “Гэм зэмгүй мусульманчууд” киног эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Америкийн дипломат төлөөлөгчийн газрын дэргэд болж байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан