Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Талх Чихэр” ХК үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, тогтвортой ажиллах тал дээр онцгой анхааран, бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй хүргэх болно гэдгээ мэдэгдэж байна

2024.06.15-ны өдөр Улаанбаатар хотын зүүн бүсийг талх, нарийн боовоор хангаж ирсэн БЗД-ийн 20-р хороонд байрлах “Талх Чихэр” ХК-ийн агуулах шатсан харамсалтай үйл явдал болж  зүүн бүсийн хэрэглэгчдэдээ шинэхэн талхаа өнөөдөр хүргэх боломжгүй болсонд хүлцэл өчье.  Бид маргаашнаас өдөр тутмын үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, тогтвортой ажиллах тал дээр онцгой анхааран, бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй хүргэх болно гэдгээ мэдэгдэж байна.

Өглөө 05:38 цагт ирсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р анги гурван минутын хугацаанд амжин ирж, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 63-р анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галын тархалтыг 06:30 зогсоож, 07:30 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр унтраах ажиллагааг ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энхбаяр, мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяа, МШУТ-ийн ахлах зохицуулагч, ахмад М.Баярбаатар нар мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа. Энэ цагийн эгэл баатрууд болсон та бүхний ачаар хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүй гэнэтийн гамшигт үйл явдлыг зогсоож чадлаа. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.  Онцгой байдлын ерөнхий газар Тээврийн Цагдаагийн Алба

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан