Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа

received_1456865534993278Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Богд хааны ордон” музейд анх удаа “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ёслолыг нээж хэлсэн үгэндээ, монгол баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн багш, доктор Б.Нанжид нар монгол тууль хайлах зан үйл, “Алтан хар Торц” тууль болон туульчдыг танилцуулав.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нар “Алтайн магтаал” хайлсны дараа туульчид “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” их хөлгөн тууль хайллаа.Тууль хайлах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ”Богд хааны ордон” музей, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан