Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эзнийхээ амийг аварсан нохой АНУ-д эмчлүүлнэ
Филиппиний Замбоанга хотод эзнийхээ хоёр ачийг ослоос аварсан Кабанг гэдэг ухаант нохой АНУ-ын мал эмнэлгийн нэгэн клиникт мэс засал хийлгэхээр  ниссэн байна. Өчигдөр түүнийг нисэх буудлаас үдэхээр олон хүн машинтайгаа ирсэн нь бүхэл бүтэн цуваа болжээ.   2011 оны арванхоёрдугаар сард Замбоанг хотноо гурван настай Принсес Диансинг, 11 настай Дину Бунгал хоёр тоглож байхад булангийн цаанаас мотоциклтой хүн маш хурдтай  гарч ирсэн байна. Харин Кабанг нохой мотоциклийг зогсоохоор урдуур нь дайрчээ. Үүнийг харсан хүн “хэн нэгэн нь мотоциклын доогуур нохойг шидчих шиг л болсон. Хэн ингэснийг нь хараагүй” гэснийг орон нутгийн сонинд бичсэн байна.  Охид ердөө л энд тэндээ жаахан шалбарсныг эс тооцвол эв эрүүл гарч, харин Кабанг   хамаргүй болж, бас хоншоорынх нь дээд хэсэг бяцарчээ. Филиппиний эмч нар дөрвөн хөлт баатрыг аврах гэж өнгөрсөн 10 сарын турш элдэв эм өгч байж элэг бөөрний нь бэртлийг эмчилсэн байна. Харин хамар хоншоорыг нь АНУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон тул амьтан хамгаалагчид Америк явахад шаардлагатай мөнгө цуглуулжээ. Калифорнийн Их сургуулийн дэргэдэх мал эмнэлгийн сургуулийн мэргэжилтнүүд Кабангад хиймэл хамар, хоншоор хийж өгөх болсон байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
ЁСТОЙ МУНДАГ НОХОЙ ХҮМҮҮС БИД НАРААС ДЭЭР УХААНТАЙ ЮМДАА
Хамгийн их уншсан