Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
УДЭТ-ынхан их зохиолч Д.Нацагдоржид хүндэтгэл үзүүллээ

П.ЛХАГВАЖАРГАЛ

УДЭТ үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Д.Нацагдоржийн мэндэлсний 118 жил, түүний гэгээн үйлийг сурталчлах зорилгоор “Суут зохиолч их Нацагдорж бүтээлийн өдөрлөг” үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулсан юм. Хөшөөнд цэцэг өргөхөөр  театрын ахмад болон залуу жүжигчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв. Үүний сацуу их зохиолчийн “Миний нутаг” шүлгийг яруу тодоор уншиж, түмэн олны хүртээл болгосон юм. УДЭТ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш анх удаа их зохиолчид хүндэтгэл үзүүлэх, түүний бүтээл туурвилыг сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог ажээ. “Суут зохиолч их Нацагдорж бүтээлийн өдөрлөг” үйл ажиллагаагаар түүний “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс болон их зохиолчийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын зохиол, Ч.Түвшиний найруулга “Жаргаагүй нар” жүжгийн хоёр үзэгдлээс тоглолоо. Мөн Д.Нацагдорж судлаач, доктор,  профессор Ч.Жачин болон орчин үеийн уран зохиол судлаач, МУИС-ийн багш, доктор А.Мөнх-Оргил нар их зохиолчийн намтар, уран бүтээлээр илтгэл тавьсан юм.Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан  билээ. Тус театр нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан