Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
НҮБ өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоог нэг тэрбум гэж буруу тооцжээ
Дэлхий дээр нэг тэрбум хүн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдээд байна хэмээн олон улсыг цочирдуулж байсан мэдээгээ НҮБ залрууллаа. Тус байгууллагын мэдээлснээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд манай гаригийн бараг долоон хүн тутмын нэг буюу нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж байсан билээ. Гэвч НҮБ-ын Хүнсний байгууллага энэ жилийн судалгаагаараа өмнөх судалгааны тоо нь ядмаг тоо баримтад үндэслэсэн буруу дүгнэлт байсан гэдгийг хүлээжээ. Гэхдээ тэд энэ удаа алдаагаа залруулж, сайтар нягталсны дараа дэлхий дээр өлсгөлөн болон хоол тэжээлийн дутагдалд орсон 870 сая шахам хүн байгаа хэмээн тооцжээ. Хэдийгээр өмнөх нэг тэрбум хүн хэмээн аюулын харанга дэлдэж байсныг бодвол энэ тоо харьцангуй буурсан ч 870 сая гэдэг бол 2015 он гэхэд дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амыг 50 хувиар бууруулна гэсэн зорилтод хүрэхэд хэтэрхий том, хүлээн зөвшөөрч боломгүй хэмжээ гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Яг нарийн тоо баримтаар бол хоол тэжээлийн дутагдалтай 868 сая хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 12,5 хувь, өөрөөр хэлбэл найман хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар өлсгөлөн байдалтай байгаа аж. Эдгээр хүмүүсийн дийлэнх буюу 239 сая нь Африк тивд амьдарч байна. Тус тивд өлсгөлөн, гуйланчлал сүүлийн жилүүдэд эрс өссөөр дөрөвхөн жилийн дотор 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог нэмжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан