Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хар тамхины мафийн толгойлогчийн цогцсыг хулгайлжээ
Мексикийн хар тамхины бүлэглэл “Лос Зетас”-ын толгойлогч Гериберто Лацаногийн цогцсыг зэвсэгт этгээдүүд моргоос хулгайлан авч оджээ. Тэрээр цагдаагийнхны тусгай ажиллагааны үеэр буудуулан нас барсан юм. Олон жилийн турш Мексикийн хамгийн аюултай гэмт хэрэгтний жагсаалтыг тэргүүлж байсан Г.Лацаног ийнхүү устгасан явдалд олон нийт талархаж байсан ч гэмт этгээдүүд толгойлогчийнхоо цогцсыг цагдаагийнхны гарт үлдээхийг хүсээгүй бололтой.


Мексикийн зүүн хойд хэсгийг хяналтдаа авсан Лос Зетас бүлэглэл олон зуун балмад хэрэг үйлдэж байсны дотор 2004 онд нэгэн сонины эрхлэгчийн амийг хөнөөсөн гэдэг. Түүнийг барихын тулд АНУ мэдээлэл өгсөн хүнийг таван сая ам.доллараар шагнахаар амлаж байсан бол Мексикийн тал 2,3 сая ам.доллар амлаж байв. Лос Зетас бүлэглэлийг үндэслэгчдийн нэг, хамгийн нөлөө бүхий удирдагчийг устгасан нь тус мафид хүнд цохилт болно гэж эрх баригчид найдаж байна. Тус бүлэглэлийнхнийг баривчлах тусгай ажиллагааны үеэр өөр нэг толгойлогч Салвадор Алфонзо Мартинез гэгчийг барьсан бөгөөд тэрээр 2010 онд 72 хүнийг хөнөөсөн аймшигт хэргийн сэжигтэн ажээ.  
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан