Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
“GEN Z” ТЕАТРЫНХАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ТОГЛОЛОО

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж дууссан богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Gen Z” театр уралдааны шилдгээр шалгарсан сурагчид анхны уран бүтээл болох “OFFLINE CLASS” жүжгээ эарван нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Монголын Хүүхэлдэйн театрт амжилттай тоглолоо.Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Дөрвөн бэрх хөгжил сан” хамтран хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд өөрсдөө жүжгээ найруулан, өөрсдөө тоглох уралдааныг зарлаж зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10 сурагч шалгаран үлдсэн юм.Тоглолтыг НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш нээж үг хэлэхдээ “Та бүхэн бол хүүхдүүд өөрсдөө жшжгийн зхиолоо бичиг, өөрсдөө тоглосон ажны жүжгийн хамгийн анхны үзэгч болж байгааг дуулгахад таатай байна. Богино хэмжээний дрмын жжиг бүтээх “GEN Z theatre” уралдааны жил бүр уламжлал болгон заохин явуулах болно. Ирэх жилээс энэхүү наадмыг зөвхөн Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд биш, улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхдүүд та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсэж байна” гэсэн юм.Жүжгийн үеэр

•Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 10 ангийн сурагч Б.Отгонзул

•Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 12 ангийн сурагч Б.Амарболд

•Баянзүрх дүүргийн Амгалан сургуулийн 12 ангийн сурагч Г.Хүслэн

•Баянзүрх дүүргийн Амгалан сургуулийн 12 ангийн сурагч М.Мөнхбат

•Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн 12 ангийн сурагч Б.Анхбаяр

•Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн 12 ангийн сурагч Х.Намуун

•Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн 12 ангийн сурагч О.Уянга

•Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн 11 ангийн сурагч Д.Бямбажаргал

•Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн 11 ангийн сурагч Ө.Мөнгөншүүдэр

•Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн 11 ангийн сурагч Г.Хонгорзул нар Нийслэлийн боловсролын газрын шагнал болох “Манлай сурагч” алтан медалиар тус тус шагнууллаа.

“Offline class” жүжиг нь виртуал драмын жүжиг бөгөөд “OFFLINE CLASS” гэдэг нь нэр нь англи хэл дээрх “OFFLINE-интернэт холболтгүй, цахим бус” “CLASS-хичээл, сургалт” гэсэн үгсийн нийлбэр юм. Харин “виртуал драм (VIRTUAL DRAMA)” гэдэг нь интернэт, видеогийн платформууд дээр зөвхөн цахим орчинд бүтээгддэг эсвэл цахим орчныг ашиглан тоглогддог жүжиг, кино эсвэл драмын төрөл юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан