Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
15 жилд 25 хүний амь аварсан супермен
Сербийн нийслэл Белград хотноо Дунай мөрний яг эрэг дээр, Панчевац гүүрийн дэргэд зоогийн газар ажиллуулдаг Ренато Грбич сүүлийн 15 жилийн хугацаанд амиа хорлох гэж гүүрнээс үсэрсэн 25 хүний амийг аварч хоёр дахь амьдрал бэлэглэжээ. 18 метр өндөр энэ гүүр хотдоо ганц болохоор амиа хорлох гэсэн хүмүүс жилдээ хэдэн арваараа үсэрдэг байна.
“Хамгийн эхэнд би загасчилж байтал усанд нэг юм пүл хийтэл унасан. Хэн нэгэн нь гүүрэн дээрээс юм шидэв үү гээд хартал хүн байх нь тэр. Тэгээд л түүнийг завин дээрээ гаргаад би “Өнөөдөр ийм сайхан өдөр байхад чи амиа хорлох гэж байдаг” гэж хэлсэн дээ. Түүний дахин амьдрал хайрласан 25 хүнээс нэг бүсгүй л байнга холбоотой байж жил бүр Грбичийн зоогийн газарт ирж дахин төрснийхөө баярыг хуваалцдаг байна.

Ренатог энэ баатарлаг үйлсийнх нь төлөө Белград хотын дарга шагнаж “Дунайн супермен” гэж нэрийджээ.
“Дунайн супермен” өөрөө “Намайг эзгүй байхад хэн нэгэн амиа хорлочихсон байвал надад эвгүй л байдаг. Дахиад нэг хүнийг ч гэсэн аварч чадсангүй дээ хэмээн харамсдаг” гэж ярьж сууна.
mundag
Сайхан сэтгэлтэй өөдрөг үзэлтэй залуу байна...
Сербийн нийслэл Белград хотноо Дунай мөрний яг эрэг дээр, Панчевац гүүрийн дэргэд зоогийн газар ажиллуулдаг Ренато Грбич сүүлийн 15 жилийн хугацаанд амиа хорлох гэж гүүрнээс үсэрсэн 25 хүний амийг аварч хоёр дахь амьдрал бэлэглэжээ. 18 метр өндөр энэ гүүр хотдоо ганц болохоор амиа хорлох гэсэн хүмүүс жилдээ хэдэн арваараа үсэрдэг байна. “Хамгийн эхэнд би загасчилж байтал усанд нэг юм пүл хийтэл унасан. Хэн нэгэн нь гүүрэн дээрээс юм шидэв үү гээд хартал хүн байх нь тэр. Тэгээд л түүнийг завин дээрээ гаргаад би “Өнөөдөр ийм сайхан өдөр байхад чи амиа хорлох гэж байдаг” гэж хэлсэн дээ. Түүний дахин амьдрал хайрласан 25 хүнээс нэг бүсгүй л байнга холбоотой байж жил бүр Грбичийн зоогийн газарт ирж дахин төрснийхөө баярыг хуваалцдаг байна.

Ренатог энэ баатарлаг үйлсийнх нь төлөө Белград хотын дарга шагнаж “Дунайн супермен” гэж нэрийджээ.
“Дунайн супермен” өөрөө “Намайг эзгүй байхад хэн нэгэн амиа хорлочихсон байвал надад эвгүй л байдаг. Дахиад нэг хүнийг ч гэсэн аварч чадсангүй дээ хэмээн харамсдаг” гэж ярьж сууна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
2012.10.14
2012.10.11
























