Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирийн онгоцыг Туркт хүчээр зогсоон шалгажээ
Туркийн байлдааны онгоцууд Сирийн зорчигч тээврийн онгоцыг Москвагаас Дамаск руу нисч байх үед нь хүчээр зогсоон, шалгасан байна. 180 хүний багтаамжтай Airbus А320 онгоц Москвагаас Сирийг зорин 35 зорчигчтой нисч явжээ. Тус онгоцонд зэвсэг тээвэрлэж яваа гэсэн мэдээлэл Туркийн талд ирсэн учир тус улс өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрч яваа онгоцыг саатуулан шалгах эрхтэй хэмээн үзэж, ийм алхам хийжээ. Онгоцыг Анкара хотын Эсенбога нисэх буудалд газардуулан шалгалт хийгээд хэдэн цагийн дараа нисэхийг зөвшөөрчээ.
Энэ талаар Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу “Хүн амыг бөөнөөр нь устгах ийм бурангуй дэглэм ноёрхсон улсын зэвсэг тээвэрлэлтийг хянах ёстой. Тэр тусмаа манай нутаг дэвсгэрээр дамжин зэвсэг тээвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Туркийн байлдааны онгоцууд Сирийн зорчигч тээврийн онгоцыг Москвагаас Дамаск руу нисч байх үед нь хүчээр зогсоон, шалгасан байна. 180 хүний багтаамжтай Airbus А320 онгоц Москвагаас Сирийг зорин 35 зорчигчтой нисч явжээ. Тус онгоцонд зэвсэг тээвэрлэж яваа гэсэн мэдээлэл Туркийн талд ирсэн учир тус улс өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрч яваа онгоцыг саатуулан шалгах эрхтэй хэмээн үзэж, ийм алхам хийжээ. Онгоцыг Анкара хотын Эсенбога нисэх буудалд газардуулан шалгалт хийгээд хэдэн цагийн дараа нисэхийг зөвшөөрчээ. Энэ талаар Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу “Хүн амыг бөөнөөр нь устгах ийм бурангуй дэглэм ноёрхсон улсын зэвсэг тээвэрлэлтийг хянах ёстой. Тэр тусмаа манай нутаг дэвсгэрээр дамжин зэвсэг тээвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























