Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
И Сүн Жэ анх удаа “Оны шилдэг жүжигчин” шагнал хүртлээ

П.Жаргал
Солонгосын кино урлагийн шилдгийг шалгаруулдаг "2024 KBS Drama Awards" энэ сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй “Daesang” буюу “Оны шилдэг жүжигчин” шагналыг "Dog Knows Everything"  киноны дүрээрээ И Сүн Жэ хүртжээ. Тэрээр өдгөө 90 насыг зооглосон ч  олон уран бүтээлд дүрээ мөнхөлж яваа авьяаслаг нэгэн юм. 
Жүжигчин И Сүн Жэ "Өнөөдөр энэ сайхан нандин шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Daesang-ийг ихэвчлэн түүхэн дүрүүд авдаг учраас би энэ шагналыг авна гэж бодоогүй. Жүжигчний ур чадварыг нэр хүнд болон бусад хүчин зүйлээр бус чухам хэр сайн жүжиглэж байгаагаар нь үнэлэх ёстой гэж би боддог. Энэ шагнал дан ганц миний шагнал биш ээ. "Dog Knows Everything" кинонд маш олон хүмүүс оролцсон. Хүн бүр урдаа байгаа ажлаа сайн хийсэн учраас энэ шагналыг авах завшаан тохиолоо. 
Мөн бусад хүмүүст, тэр дундаа оюутнууддаа талархал илэрхийлмээр байна. Би Гачон их сургуульд 13 жил профессороор ажиллаж байна. Зураг авалтын улмаас шавь нартайгаа тэр бүр уулзаж чадахгүй үе олон байсан. Үүнд би маш их харамссан. Гэтэл тэд надад "Санаа зоволтгүй, профессор оо. Жүжиглэхдээ л анхаар, бид ч таны зассан замаар алхаж, тань шиг сайн жүжигчин болох болно" гэж хэлсэн. Үүнийг сонсоод би нулимс дуслуулсан. Би тэдэндээ маш их итгэдэг учраас бидний хамтын хүчин чармайлт өнөөдрийн үр дүнг авчирсан гэдгийг мэдэж байна. Маш их баярлалаа. 
Өнөөдөр орой гэрээсээ болон танхимд хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэдээ мөн баярлалаа. Амьдралынхаа туршид та бүхнээсээ их тусламж дэмжлэг авсан гэдгээ сайтар ухаарч байна. Үнэхээр их баярлалаа" хэмээн нулимс дуслуулан ярьсан байна. Өвөө, аавын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон түүний мэдэхгүй хүн ховор болов уу.

Эх сурвалж:www.zms.mn

1 Сэтгэгдэл
Crypto Consulting Recovery Experts Lost Recovery Masters Lost Recovery Masters centers its expertise on financial fraud and ethical hacking services, focusing much of its resources in fighting binary options scams, a pervasive threat to individual investors and financial institutions alike. With a proven track record of success and a commitment to transparency, Lost Recovery Masters provides personalized support throughout the recovery process, keeping clients informed every step of the way. Contact details: Email: Support@lostrecoverymasters.com Website: https://lostrecoverymasters.com/
Хамгийн их уншсан