Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь болов
Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг захирлаараа томилжээ. “Нам санал болговол юу ч хамаагүй хийхэд бэлэн байна” гэж хэлж байсан экс гишүүн ийн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн захирлаас томилогдов. Түүний хувьд 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн, дипломатч.
Б.Энэбишийн хувьд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиралд горилж байгаа гэж хэвлэлийн тоймчид онцолж буй. 2008 оноос хойш “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш буурь сэлгэж магадгүй юм. Эсвэл өөрийн гараар өргөдлөө бичсэн шахааны дарга нарын нэг болох юм.
Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг захирлаараа томилжээ. “Нам санал болговол юу ч хамаагүй хийхэд бэлэн байна” гэж хэлж байсан экс гишүүн ийн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн захирлаас томилогдов. Түүний хувьд 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн, дипломатч.Б.Энэбишийн хувьд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиралд горилж байгаа гэж хэвлэлийн тоймчид онцолж буй. 2008 оноос хойш “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш буурь сэлгэж магадгүй юм. Эсвэл өөрийн гараар өргөдлөө бичсэн шахааны дарга нарын нэг болох юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























