Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Бүү ярь хэмээх нэртэй Хятадын зохиолч Нобелийн шагнал хүртлээ
Мо Ян буюу “Бүү ярь” хэмээх  үзэгний нэрээрээ алдартай Хятадын зохиолч Нобелийн 2012 оны утга зохиолын шагналын эзнээр тодорлоо. 1981 оноос анхны бүтээлээ хэвлүүлж эхэлсэн Мо Ян богино өгүүллэгүүдээрээ алдартай. Нобелийн хороо түүний бүтээлүүдийг “ардын үлгэр туульсыг түүх, контемпорэритэй хослуулсан” хэмээн үнэлжээ.
57 настай Мо Ян Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Хятадын анхны зохиолч юм. 2000 онд Хятадад төрсөн Гао Синжан Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан боловч тэрээр Францын иргэншилтэй юм.  Мо Яны хувьд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн 109 дэх зохиолч болж байна. Тэрээр Ардын чөлөөлөх армид цэрэг байхаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1987 онд “Улаан сорго" хэмээх номоороо олон улсад алдаршсан юм. Түүний энэхүү зохиолоор кино хийсэн нь Берлиний кино наадмаас Алтан баавгайн шагнал хүртсэн билээ.
Маш олон уншигчтай Мо Яны сүүлийн үеийн сайн зохиолуудын тоонд “Дарсны бүгд найрамдах улс, Намайг тамирдуулсан үхэл амьдрал, Том хөх, Өргөн ташаа” хэмээх ном нь ордог. Хятадын хамгийн контемпорэри зохиолч гэгддэг тэрээр заримдаа Коммунист намтай хэтэрхий ойр байна гэсэн шүүмжлэл хүлээдэг. Гэвч тэрээр өөрөө “Зохиолч хүн бол нийгмийн хар бараан талыг илчлэн гаргаж, шүүмжилж, хүний ертөнцийн муу муухайг уудлан үзүүлэх ёстой. Магадгүй хэн нэгэн гадаа гудамжинд гараад орилж, уур бухимдлаа илэрхийлдэг. Гэвч өрөөндөө нуугдаад, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг утга зохиолоор дамжуулан нийгэмд хүргэх нь миний үүрэг” хэмээн ярьдаг.  
Мо Ян хамгийн сүүлд Хятадын нэг хүүхэд бодлогын талаар өгүүлсэн “Мэлхий” хэмээх зохиолоо хэвлүүлсэн нь Хятадын хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Мао Дуны шагналыг хүртсэн байна.
Тэрээр Нобелийн шагналаа арванхоёрдугаар сард 10-нд Осло, Стокгольмд болох шагнал гардуулах ёслолын үеэр гардан авах юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан