Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
”Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг энэ сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна

ССАЖЗЯ нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг хоёрдугаар сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаа юм.Иргэдийн ая тухыг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болно.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан