Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хилларигийн дуртай стиль-үсний боолт
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэдийгээр 60 гарсан ч сүүлийн үед дуртай стиль нь үсээ боох болчихоод байгаа. Түүн шиг насны хүнд, тэр тусмаа ийм өндөр албан тушаал хашдаг улстөрч эмэгтэйд тохиромжгүй хэмээн олон нийт шүүмжилж, өөрийнх нь туслах, стилистүүд анхааруулсаар байгаа ч Хиллари Клинтон үсний боолтдоо үнэнч хэвээр л байна. Тэрээр хамгийн сүүлд гэхэд өнөөдөр Италийн Гадаад хэргийн сайдтай уулзахдаа хар өнгийн, метал оруулга болон багахан туузаар чимэглэсэн боолтоор үсээ боосон байжээ. Энэ нь өмнө зүүж байсан даавуу болон хилэн материалтай боолтыг бодвол харьцангуй загварлаг боловч бас л Хиллари Клинтоны хувьд хийх ёстой сонголт биш гэж загварын мэргэжилтнүүд бичиж байна. Хиллари Клинтоны нэгэн туслахын хэлснээр түүнд боолт зүүх нь тохиромжгүй, битгий зүүгээч гэж хичнээн хэлсэн боловч ажлын шаардлагаар байнга олон нийт, камерын өмнө байдаг түүний хувьд үсээ хамгийн хурдан янзлах арга нь боолт гээд хатагтай Клинтон зөвшөөрдөггүй гэнэ.

1980, 90-ээд онд моод болж байсан үсний боолт өдгөө үеэ өнгөрөөсөн, тэр тусмаа Нью-Йоркийн өөрийгөө хүндэтгэдэг ямар ч эмэгтэйн хувьд хийх ёсгүй сонголт гэж тооцогддог байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан