Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Европын холбоо Нобелийн энхтайвны шагналтан боллоо
Европын холбоо түүхийнхээ хамгийн хүнд цаг мөч буюу өрийн хямралаас үүдэн цаашид эвсэл нь оршин тогтнож чадах эсэх нь эргэлзээтэй болоод буй энэ цаг мөчид нэгэн хүндтэй шагналын эзэн боллоо. Норвегийн Нобелийн хороо энхтайвны шагналаа Европын холбоонд гардуулахаар шийдсэн байна.
Нэг талаас баяр бахархал, нөгөө талаас гайхал балмагдуулалт дагуулсан энэхүү мэдээг Нобелийн хорооны дарга Т.Ягланд олон нийтэд танилцуулсан юм. Түүний мэдэгдсэнээр Европын холбооны улс гүрнүүд өнгөрсөн 60 жилд энхтайван, найрамдал, ардчилал, хүний эрхийн төлөө хамтдаа зогсч, хоорондох зөрчил маргаанаа эв эеэр дарж чадсаныг үнэлэн энэхүү шагналыг олгохоор болжээ. Түүнчлэн “Хамтдаа бүтээж чадсан энэ ололт амжилтаа ирээдүйд ч гэсэн хадгалан үлдэх нь ямар чухал вэ гэдгийг ухаарах мессэж нь энэ шагнал болно” хэмээн найдаж буйгаа Нобелийн хороо илэрхийлээд европчууд төдийгүй дэлхий нийтийн санааг зовоож буй өрийн хямралыг хамтдаа даван туулах ёстойг анхааруулсан санамж боллоо гэж мэдэгджээ.

Гэвч Европын холбоонд энхтайвны шагнал гардуулсан нь хоёр янзын реакц дагуулж байна. Европын ихэнх улстөрч үүнийг Европын холбоог эргэн нэг бэхжүүлж, хямралын өмнө хүчээ нэгтгэх сайхан боломж хэмээн харж байгаа бол зарим нь үүнийг улс төржсөн сонголт боллоо гэж шүүмжилж байна. Зарим ажиглагч энэ явдлыг Барак Обама, Яссир Арафат, Шимон Перес гэх мэт удирдагчдад Нобелийн энхтайвны шагнал олгосонтой ижил улс төрийн зорилготой алхам боллоо гэж үзэж байна. Ингэхдээ Нобелийн хорооны дарга Т.Ягланд бол Норвегийг Европын холбоонд нэгтгэхийг дэмждэг, “Миний Европ мөрөөдөл” хэмээх номын зохиогч гэдгийг ч сануулж байгаа юм. Улс төрийн ажиглагчдаас гадна энэхүү шагналд хамгийн ихээр дургүйцэн, эсэргүүцэж байгаа хүмүүс нь грекчүүд болоод байна. Эдийн засгийн хямралаас үүдэн Европын холбооны тавьж буй хатуу чанга шаардлагыг ямагт эсэргүүцсээр ирсэн грекчүүд Нобелийн энхтайвны шагналыг хүртэх гавьяа европчуудад байхгүй, энэ бол тэд өөрсдийгөө доромжилж буй хэрэг гэж Сириза намын зүгээс мэдэгджээ.
Европын холбоо түүхийнхээ хамгийн хүнд цаг мөч буюу өрийн хямралаас үүдэн цаашид эвсэл нь оршин тогтнож чадах эсэх нь эргэлзээтэй болоод буй энэ цаг мөчид нэгэн хүндтэй шагналын эзэн боллоо. Норвегийн Нобелийн хороо энхтайвны шагналаа Европын холбоонд гардуулахаар шийдсэн байна. Нэг талаас баяр бахархал, нөгөө талаас гайхал балмагдуулалт дагуулсан энэхүү мэдээг Нобелийн хорооны дарга Т.Ягланд олон нийтэд танилцуулсан юм. Түүний мэдэгдсэнээр Европын холбооны улс гүрнүүд өнгөрсөн 60 жилд энхтайван, найрамдал, ардчилал, хүний эрхийн төлөө хамтдаа зогсч, хоорондох зөрчил маргаанаа эв эеэр дарж чадсаныг үнэлэн энэхүү шагналыг олгохоор болжээ. Түүнчлэн “Хамтдаа бүтээж чадсан энэ ололт амжилтаа ирээдүйд ч гэсэн хадгалан үлдэх нь ямар чухал вэ гэдгийг ухаарах мессэж нь энэ шагнал болно” хэмээн найдаж буйгаа Нобелийн хороо илэрхийлээд европчууд төдийгүй дэлхий нийтийн санааг зовоож буй өрийн хямралыг хамтдаа даван туулах ёстойг анхааруулсан санамж боллоо гэж мэдэгджээ.

Гэвч Европын холбоонд энхтайвны шагнал гардуулсан нь хоёр янзын реакц дагуулж байна. Европын ихэнх улстөрч үүнийг Европын холбоог эргэн нэг бэхжүүлж, хямралын өмнө хүчээ нэгтгэх сайхан боломж хэмээн харж байгаа бол зарим нь үүнийг улс төржсөн сонголт боллоо гэж шүүмжилж байна. Зарим ажиглагч энэ явдлыг Барак Обама, Яссир Арафат, Шимон Перес гэх мэт удирдагчдад Нобелийн энхтайвны шагнал олгосонтой ижил улс төрийн зорилготой алхам боллоо гэж үзэж байна. Ингэхдээ Нобелийн хорооны дарга Т.Ягланд бол Норвегийг Европын холбоонд нэгтгэхийг дэмждэг, “Миний Европ мөрөөдөл” хэмээх номын зохиогч гэдгийг ч сануулж байгаа юм. Улс төрийн ажиглагчдаас гадна энэхүү шагналд хамгийн ихээр дургүйцэн, эсэргүүцэж байгаа хүмүүс нь грекчүүд болоод байна. Эдийн засгийн хямралаас үүдэн Европын холбооны тавьж буй хатуу чанга шаардлагыг ямагт эсэргүүцсээр ирсэн грекчүүд Нобелийн энхтайвны шагналыг хүртэх гавьяа европчуудад байхгүй, энэ бол тэд өөрсдийгөө доромжилж буй хэрэг гэж Сириза намын зүгээс мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























