Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нялх үрийнхээ гарыг супер цавуугаар хананд наасан эмэгтэй 99 жилийн ял авлаа
АНУ-ын Даллас хотын шүүхээс нэгэн харгис эхэд 99 жилийн ял оноолоо. Элизабет Эскалона хэмээх 23 настай эмэгтэй өөрийнхөө хоёр настай бяцхан охиныг харгисаар зодож, гарыг нь хананд цавуугаар нааж орхисон байна. Тэрээр охиныхоо гэдэс рүү өшиглөж, сүүний шилээр цохиж, дараа нь гарт амархан наалддаг супер цавуугаар бяцхан гарыг нь хананд наасан гэж хүүхдүүд нь цагдаад ярьжээ. Энэ харгис явдлын улмаас охин хэдэн өдөр комд орсон бөгөөд цавуунд наалдсан арьсыг нь авах шаардлагатай болсноос гадна тархиндаа гэмтэл авч, хавирга нь хугарч, биедээ өдий төдий шарх сорвитой үлджээ. Шүүхээс Эскалонад ял оноохын өмнө охиных нь бөөн шарх сорви болсон биений зургийг үзүүлэхэд тэрээр уйлж, харж чадахгүй хэмээн гуйжээ. Гэвч шүүгч түүнийг “Хэрэв та ийм хэрэг хийж чадсан л юм бол, харж бас чадах ёстой” хэмээн харуулаад эцэст нь ялын тогтоол уншсан гэнэ. Э.Эскалона "Таван хүүхэд өсгөх гэж асар их стресст ордог учир уурандаа ийм хэрэг хийсэн. Хоёр дахь боломж олгооч" гэж шүүхээс гуйхад шүүгч хариуд нь “Хүн төрөлхтөнд амьдралынх нь өдөр бүр тулгардаг энэ асуудлаас таны бэрхшээл юугаараа өөр болохыг тайлбарлаад өгөхгүй юу” гэсэн байна.
Таван хүүхдийн эх болсон энэ бүсгүй зан аашийн доголдолтой, хар тамхи хэрэглэдэг нэгэн бөгөөд шүүхээс түүнд ял оноосны зэрэгцээ уураа хэрхэн барихыг заах сэтгэлзүйн эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр багаасаа л гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдож, 11 наснаасаа хар тамхи хэрэглэж эхэлснээ шүүх хурлын үед хүлээсэн бөгөөд 12-тодоо ээжийгээ зодох гэж оролдож, 14-тэйдөө анхныхаа хүүхдийг төрүүлж байжээ. Тэрээр амьдралаа залгуулах мөнгө олох гэж ихээхэн бухимддаг байсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч цагдаад баригдах хүртлээ өдөрт хоёр удаа марихуан татах хэмжээний мөнгөтэй байсан гэнэ.
Ийнхүү эх хүнд баймгүй харгис авир гаргасан энэ эмэгтэй бүхэл амьдралаа торны цаана өнгөрүүлэх болоод байгаа бөгөөд 45 жил ял эдэлсний дараа л түүнийг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг ярих боломжтой гэнэ.
zuragtaar garaad bsan mongol huuhen yasan be huuhdee aimaar zodchihson bsan sh dee
адгуус
АНУ-ын Даллас хотын шүүхээс нэгэн харгис эхэд 99 жилийн ял оноолоо. Элизабет Эскалона хэмээх 23 настай эмэгтэй өөрийнхөө хоёр настай бяцхан охиныг харгисаар зодож, гарыг нь хананд цавуугаар нааж орхисон байна. Тэрээр охиныхоо гэдэс рүү өшиглөж, сүүний шилээр цохиж, дараа нь гарт амархан наалддаг супер цавуугаар бяцхан гарыг нь хананд наасан гэж хүүхдүүд нь цагдаад ярьжээ. Энэ харгис явдлын улмаас охин хэдэн өдөр комд орсон бөгөөд цавуунд наалдсан арьсыг нь авах шаардлагатай болсноос гадна тархиндаа гэмтэл авч, хавирга нь хугарч, биедээ өдий төдий шарх сорвитой үлджээ. Шүүхээс Эскалонад ял оноохын өмнө охиных нь бөөн шарх сорви болсон биений зургийг үзүүлэхэд тэрээр уйлж, харж чадахгүй хэмээн гуйжээ. Гэвч шүүгч түүнийг “Хэрэв та ийм хэрэг хийж чадсан л юм бол, харж бас чадах ёстой” хэмээн харуулаад эцэст нь ялын тогтоол уншсан гэнэ. Э.Эскалона "Таван хүүхэд өсгөх гэж асар их стресст ордог учир уурандаа ийм хэрэг хийсэн. Хоёр дахь боломж олгооч" гэж шүүхээс гуйхад шүүгч хариуд нь “Хүн төрөлхтөнд амьдралынх нь өдөр бүр тулгардаг энэ асуудлаас таны бэрхшээл юугаараа өөр болохыг тайлбарлаад өгөхгүй юу” гэсэн байна. Таван хүүхдийн эх болсон энэ бүсгүй зан аашийн доголдолтой, хар тамхи хэрэглэдэг нэгэн бөгөөд шүүхээс түүнд ял оноосны зэрэгцээ уураа хэрхэн барихыг заах сэтгэлзүйн эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр багаасаа л гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдож, 11 наснаасаа хар тамхи хэрэглэж эхэлснээ шүүх хурлын үед хүлээсэн бөгөөд 12-тодоо ээжийгээ зодох гэж оролдож, 14-тэйдөө анхныхаа хүүхдийг төрүүлж байжээ. Тэрээр амьдралаа залгуулах мөнгө олох гэж ихээхэн бухимддаг байсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч цагдаад баригдах хүртлээ өдөрт хоёр удаа марихуан татах хэмжээний мөнгөтэй байсан гэнэ.
Ийнхүү эх хүнд баймгүй харгис авир гаргасан энэ эмэгтэй бүхэл амьдралаа торны цаана өнгөрүүлэх болоод байгаа бөгөөд 45 жил ял эдэлсний дараа л түүнийг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг ярих боломжтой гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.10.14
2012.10.14
























