Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ерөнхийлөгчөө танилгүй гал нээжээ
Мавританы Ерөнхийлөгч Мохамед Оулд Абделазиз бууны суманд өртөн шархджээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн шарх хөнгөн учир амь насанд нь аюулгүй, одоо нийслэл хотынхаа цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна гэж албаныхан мэдэгджээ.
Мавританы Харилцаа холбооны сайдын мэдэгдсэнээр армийн нэгэн албан хаагч алдаа гарган Ерөнхийлөгчийн цувааг танилгүй гал нээсэн аж. Гаранд шархдсан М.Абделазизын бие сайн, тэр өөрөө босч явж чадаж байгаа гэж албаныхан мэдээлж байна.
М.Абделазиз 2008 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхэнд гарсан юм. Түүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болоход өрсөлдөгчидтэй тохиролцон төрийн тэргүүний суудалдаа үлдсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан