Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Наурызын баяр-2025” жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол улс маань олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй билээ. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан сайхан мэдээгээр Баяраа эхлүүлж байгаад таатай байна.Бид энэ дахин давтагдашгүй өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын наурызын баяр-2025” арга хэмжээг анх удаа Нийслэл хотын Төв цэг, Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хот, Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэд маань үзэж сонирхох, таниж мэдэх хүсэлтэй байдаг” гэдгийн онцлов.

Энэхүү арга хэмжээгээр казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт, казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн, кураш бөхийн барилдаан, үндэсний тоглоом наадгай, хоол амталгаа,гар урлалын үзэсгэлэн худалдаа, Монгол банхарын хүрээд зочилж, үзвэр үйлчилгээнээс  сонирхох боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан