Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Энэтхэгчүүд Таж Махалаа хуулбарлуулах дургүй байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг Дубайд хуулбарлан барина хэмээн хэд хоногийн өмнөөс тарж буй мэдээнд энэтхэгчүүд дургүй байна. Ялангуяа эртнээс ариун дагшин хэмээн итгэн биширч ирсэн энэ бунхны хуулбар барилгыг зугаа цэнгэлийн зорилгоор зочид буудал, дэлгүүрийн хэлбэрээр ашиглах гэж байгаа нь олны сэтгэлд нийцэхгүй байгаа гэнэ.
XVII зууны үед Могулын хаан Шах Жаханы хайрт хатан Мумтаздаа зориулан барьсан энэ бунхны хуулбар Дубайд сүндэрлэхдээ эх хувилбараасаа ч том буюу 200 мянган ам.метр талбайг эзлэн орших юм.  Үүн дотор 300 өрөө бүхий дээд зэрэглэлийн зочид буудал, их дэлгүүр, коктейл баар, тэр бүү хэл хуримын ордон хүртэл байхаар төлөвлөжээ.
Эртний уран барилгачид 20 жилийн турш барьсан энэхүү гайхамшигт урлагийн бүтээлийг өнөө цагт бол хоёр жилийн дотор л босгоно хэмээн Таж Махалын хуулбарыг барих гэж байгаа “Link Global” компани мэдэгдэж байна.
Энэ мэдээг сонссон энэтхэгчүүдийн нэг хэсэг нь “Таж Махал бол Таж Махал. Хэзээ ч түүнийг дуурайж чадахгүй. Дэмий л мөнгөө үрж байна” хэмээн  үгүйсгэж байхад нөгөө хэсэг нь “Нэгэнт бид Таж Махалыг бизнес болгон ашиглаж чадаагүй учраас чадах нэгэн нь хийх л ёстой” гэсэн байдлаар хандаж байна. Гэхдээ ихэнх энэтхэгчүүд Дубайн Таж Махалыг хэзээ ч Энэтхэгийн эх хувилбартайгаа өрсөлдөгч байж чадахгүй гэж үзэж байгаа юм.
Дубайн Таж Махалыг жинхэнэ эх хувилбар шиг нь уран тансаг хийхийн тулд 354 сая ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. Ийнхүү Таж Махалыг хуулбарласан нь анхны тохиолдол биш. Бангладешийн нэгэн кино продюссер 58 сая ам.доллараар Дака хотын ойролцоо бас нэг хувилбарыг нь барьж байсан юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан