Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ЫН ӨДӨР БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг ёсоор эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай.22 дахь удаагийн "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн эхэллээ.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагууд, орон нутаг дахь Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газруудтай хамтран монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан