Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нобелийн эдийн засгийн шагнал америк хүнд очлоо
Америкийн эрдэмтэн Элвин Рот, Ллойд Шэпли нар Альфред Нобелийн дурсгалд зориулж Шведийн банкнаас олгодог эдийн засгийн салбарын шагналыг хүртлээ. Энэ эрдэмтэд “Төлөвлөгөөт зах зээлийн практик болон тогтвортой хувь нэмрийн онол” боловсруулсны төлөө энэ хүндтэй шагналыг хүртэж байна гэж Шведийн хатан хааны шинжлэх ухааны академи өчигдөр мэдэгдсэн байна. Эдийн засгийн салбарын Шведийн банкны энэ шагнал анх Нобелийн шагналд байгаагүй юм. Харин одоогоос 41 жилийн тэртээ санхүүгийн энэ байгууллагын 300 жилийн ойг тохиолдуулан бий болгожээ. Энэ шагналаар анх 1969 онд Голландын Яна Тинбергена, Норвегийн Рагнара Фриша гэдэг хоёр эрдэмтэн эдийн засгийн үйл явцыг шинжлэх математик арга боловсруулсныхаа төлөө хүртэж байсан юм.
Америкийн эрдэмтэн Элвин Рот, Ллойд Шэпли нар Альфред Нобелийн дурсгалд зориулж Шведийн банкнаас олгодог эдийн засгийн салбарын шагналыг хүртлээ. Энэ эрдэмтэд “Төлөвлөгөөт зах зээлийн практик болон тогтвортой хувь нэмрийн онол” боловсруулсны төлөө энэ хүндтэй шагналыг хүртэж байна гэж Шведийн хатан хааны шинжлэх ухааны академи өчигдөр мэдэгдсэн байна. Эдийн засгийн салбарын Шведийн банкны энэ шагнал анх Нобелийн шагналд байгаагүй юм. Харин одоогоос 41 жилийн тэртээ санхүүгийн энэ байгууллагын 300 жилийн ойг тохиолдуулан бий болгожээ. Энэ шагналаар анх 1969 онд Голландын Яна Тинбергена, Норвегийн Рагнара Фриша гэдэг хоёр эрдэмтэн эдийн засгийн үйл явцыг шинжлэх математик арга боловсруулсныхаа төлөө хүртэж байсан юм. Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























