Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр гүүр барих ажлын явц 82 хувьтай байна.Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай.Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс таван байршилд алгасал угсарсан, холбоос төмөрбетон арматурыг мөн угсарч байна.

Зайсангийн гүүр барих ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани дангаар гүйцэтгэж, өнөөдөр барилгын талбайд 20 техник хэрэгсэлтэй 35 инженер, техникийн ажилтан ажиллаж байлаа. Зайсангийн уг шинэ гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулна. Хуваарийн дагуу ажил явагдаж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ийнхүү зургаадугаар сард багтаан барьж дуусгах юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан