Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сири иргэдийнхээ эсрэг задардаг бөмбөг ашиглаж байна
Сирийн армийг кассетан бөмбөг ашиглаж байна гэж буруутгав. Армийнхан Маарет аль-Нуман хотын орчим босогчидтой хийсэн тулаанд нисдэг тэрэг, онгоцноос ийм бөмбөг хаясан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байна. Кассетан бөмбөг нь явган хүн, хуягт техникийн эсрэг олон зуун жижиг бөмбөг болон агаарт задарч их талбайг хамардаг. Хотын иргэд дэлбэрэлгүй үлдсэн жижиг тэсрэх бөмбөгүүдийг дурсгал болгон түүж явахыг хүний эрх хамгаалагчид харсан байна. Жижиг бөмбөгүүд нь хэзээ ч тэсэрч мэдэх аюултай. Ийм төрлийн зэвсгийг дэлхийн ихэнх оронд хориглосон байдаг ч АНУ, Орос, Хятад, Пакистан, Сири зэрэг улс энэхүү хоригт нэгдээгүй юм.
Мөн Сири, Турк хоёрын харилцаа улам л муудсаар. Сирийн онгоцыг нутагтаа албадан буулгаж дотор нь байсан радарын сэлбэгийг Турк хураан авсан. Үүний дараа туркууд Сирийн иргэний агаарын онгоцуудыг өөрийн нутаг дээгүүр өнгөрөхийг хориглосон байна. Хураалгасан сэлбэгийг оросууд байлдааны зориулалтаар хэрэглэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч, олон улсын ямар нэгэн хориг цээр зөрчөөгүй, албан ёсоор нийлүүлж байгаа гэдгээ мэдэгджээ. Сирид өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн иргэний дайнд амиа алдсан хүний тоо 30 мянгыг даваад байна.
Босогчид болон Өрнийн орны зүгээс энгийн иргэдийн эсрэг арми хэрэглэлээ гэж буруутгагдаад байгаа Башар Асад нь нүдний эмч мэргэжилтэй хүн юм. Тэрээр анхнаасаа улс төрд хүчээ үзэх сонирхолгүй мэргэжлээрээ ажиллаж, Лондон хотын нүдний төвд мэргэжил дээшлүүлж байжээ. Гэвч түүний ах Басель автын ослоор нас барсны дараа аргагүйн эрхэнд эцгийнхээ орыг залгамжлахаас өөр замгүй болсон байдаг.
Түүний эцэг Хафез Асад нь Сири дэх Баас намын ерөнхий нарийн бичгийн дарга, алавуудын овгийн тэргүүн, Сирийн Ерөнхийлөгч байсан. Эцэг нь Башар Асадыг нутагтаа дуудан ирүүлж, Иргэдийн гомдлыг авч хэлэлцэх товчоог толгойлуулснаар тэрээр авлигалтай тэмцэх нэрийн дор улс төрийн өрсөлдөгчдөө үгүй хийжээ. 2000 онд Хафез Насерыг нас барсны дараа бүх албан тушаалыг нь өвлөн авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Башар Асад нь хоёр хүү нэг охинтой, арабаас гадна англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Босогчид Асадын толгойг авчирсан хүнд 25 сая доллар өгнө гэж амлаад байгаа юм.
Сирид сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэх явдал сүүлийн үед олон гарах боллоо. Зургаан өдрийн Сирийн өмнө босогчдод хулгайлагдсан сэтгүүлч эмэгтэй холбоо барьжээ. Тэрээр найз нартаа мессэж илгээж олзлогдсон гэдгээ хэлээд, ойрын үед бүх зүйл сайнаар шийдэгдэнэ гэдэгт найдаж байна, утсаар ярих, мессэж бичих хэрэггүй гэжээ.
Украйны иргэн Анхар Кочнева гэдэг энэ эмэгтэй Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан Сирид болж байгаа үйл явдлын талаарх мэдээ бэлддэг байж. Тэрээр Сирийн зурагтаар нэг бус удаа гарч эрх баригч Башар Асадын дэглэмийг өмөөрсөн мэдэгдэл хийсэн юм. Үүнээс болоод босогчдын зүгээс түүнийг айлган сүрдүүлсэн мэдэгдэл олон арваараа ирдэг байжээ.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан