Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
“Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа - 2026” уулзалт боллоо

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа - 2026” уулзалт зохион байгууллаа. Уулзалтад төрийн болон олон улсын байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээний үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа-2026” илтгэл, НҮБ-ын Хүн Амын Сангийн Ази, Номхон далайн Бүсийн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн мэдээлэл, судалгааны багийн ахлагч Жессика Гарднер “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн олон улсын стандарт, сайн туршлага ба техникийн түншлэл” илтгэлийг танилцууллаа.

Эргэн сануулахад, Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2017 онд “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г олон улсын аргачлалын дагуу зохион байгуулсан. Судалгааны дүнгээр нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг буюу 31.2 хувь нь хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулж байжээ. Тус судалгааны үр дүн нь жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаануудыг шийдвэрлэж, арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байсан бөгөөд энэ хэрэгцээ шаардлага өнөөдөр ч үргэлжилж байгааг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Түүнчлэн тус уулзалтын үеэр хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид нийгмийг бий болгоход хүн бүрийн оролцоо чухал бөгөөд нэг зорилгын дор нэгдэж, хамтран ажиллах боломжийн талаар онцлон ярилцсан юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан