Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр товлолоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох саналыг хууль санаачлагчид уламжлах тухай санал болон  Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг тус тус хэлэлцэнэ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д өгөх саналуудыг хэлэлцэхээр болов.

Үүнээс гадна Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас ирүүлсэн тодруулга хүсэх тухай, мөн иргэн Н.Ариунболдоос ирүүлсэн нээлттэй мэдээлэл авах тухай албан бичгүүдтэй танилцана.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганы Ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан