Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+24°C
НААДАМ-2025: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй Тэтгэврийн зээлтэй иргэд орлогынхоо 84 хувийг зээлд өгч, 16 хувийг л амьжиргаандаа зарцуулдаг байсан Хотын дарга Х.Нямбаатар шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охидод МУГТ цол тэмдэг гардууллаа Нийслэлд өнөөдөр хаах болон түр хаасан замуудын мэдээлэл УИХ:Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулбал төсөвт 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болж, Хүүхдийн ордны 450 орчим сурагч алхлаа. Мөн “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болж байна.

Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцож байна. 

Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан