Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг энэ сарын 27 хүртэл авна “Тавантолгой түлш” ХХК-ий удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлэв Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдэг хүртэхээр болжээ СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадралыг томилжээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 320 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав. 

Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна. 

  1. ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
  2. ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  3. ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай” 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан