Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын VI хуралдаан болж байна

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 6 дугаар хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Энэхүү хуралдаан нь “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг хамтын ажиллагааны механизм билээ. 

Тус хуралдаанд монгол талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Элчин зөвлөх Сун Хунлянь нар ахлан оролцож байна. 

Энэ удаагийн хуралдаанд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллага, боомтын захиргаа, усны газар, ойн газар, орон нутгийн төлөөлөл багтаж, Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулдаг олон асуудлаар санал солилцлоо. 

Хилийн хамтарсан комиссын хуралдаанаар дараах асуудлын хүрээнд санал солилцож, нэгдсэн тохиролцоонд хүрэв.

Үүнд: 

• Хил орчмын нутаг дэвсгэрийн хилийн хяналт, хууль сахиулах хамтын ажиллагааны тухай;
• Монгол, Хятадын улсын хилийг 3 дахь удаа хамтран шалгах бэлтгэл ажлыг хангах тухай;
• Хилийн бүс нутгийн ой болон бэлчээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай;
• Хилийн ус болох Хэрлэн гол, Шарилжийн голын тухай;
• Шинэ төрлийн хил дамнасан байгууламж болох 5G, AGV зэрэг ухаалаг олон төрөлт тээврийн тухай;
• Бичигт-Зүүнхатавч авто замын боотмын шинэ гарц, Хавирга-Архашаат авто замын боомтын ачаа тээврийн шинэ гарц, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хил дамнасан байгууламжийн хилийн шугам дайран гарах цэгийг тохирох асуудлын тухай тус тус санал солилцов. 

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдааныг 2026 онд Хятадын талд зохион байгуулахаар Талууд тохиролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан