Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй

Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны загвар боловсруулах ажлыг Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-тай хамтран гүйцэтгэснээ өнөөдөр /2025.06.13/ Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, салбарын судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

Судалгааны хүрээнд Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа 100 орчим эрхзүйн актад нэг бүрчлэн шинжилгээ хийж, системийн инженерчлэлийн аргаар үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг 5 чиглэлээр гарган ажиллалаа. 

Монгол Улсын хүн төвтэй, тогтвортой хөгжлийн эрхэм зорилго нь нийгмийн хамгааллын тогтолцоо юм. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүрэлдэн бий болохоос насан эцэслэх хүртэл нийгмийн цогц үйлчилгээгээр хамгаалагдах эрхтэй. 

Салбар бүр сайн боловсруулсан, чамбай хуультай ч, хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан нь амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хэрэгжүүлэх, үүрэг хүлээх эзэн, хугацаа тодорхойгүйгээс үүдэн саатдаг нийтлэг бэрхшээл байна. 

Дээрх системийн алдаа, шинжээчдийн өгсөн зөвлөмжид үндэслэн салбарын тулгуур 7 хуулийн төслийг өргөн барихад бэлэн болголоо.

-Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төсөл
-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга

Эдгээр хуулийг баталснаар нийгмийн халамж зорилтот бүлэгтээ хүрсэн оновчтой, 

-Төр хувийн хэвшил, орон нутгийн хамтын ажиллагаатайгаар зорилтот өрх, иргэний бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих зорилгыг хэрэгжүүлэх,

-Халамжийн төсвийн санхүүжилт үр ашиг, үр нөлөө дээшилнэ.

-Нийгмийн халамжийн хэрэгжилт сайжирч, төсвийн зарцуулалт нээлттэй, ил тод болж, үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бүрдэнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан