Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
МСНЭ-ээс Э.Содонтогосын асуудлаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрт албан шаардлага хүргүүлжээ

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрт албан шаардлага хүргүүлжээ. 

Уг албан шаардлагад "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монгол Улсын Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцад ажиллаж байгаа 4500 гаруй ажиллагсдыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбар зөвлөлтэй, Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага юм. 

 Хэвлэлийн эрх чөлөө, салбарын нийтлэг эрх ашиг, гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалж, Олон Улсын Сэтгүүлчдийн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаа явуулдаг. 

2025 оны зургаадугаар сарын 13 өдөр Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөллөөс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлсэн албан хүсэлтэд тус агентлагийн дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ. 

Дарга, удирдлага нь редакцын хараат бус байдалд халдах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах, дарамт үзүүлэх, аливаа шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгодоггүй нөхцөл байдал “Монцамэ” агентлагт үүссэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харамсаж байна. 
 
“Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан асуудал нь ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж байна" гэжээ. 



Эх сурвалж: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан