Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
УИХ:Хүрээ амаржих газарт дурангийн аппараттай болсон ч боловсон хүчингүй тул ашиглахгүй байна

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг өчигдөр (2025.06.18) хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

Энэ үеэр Нийслэлийн Хүрээ амаржих газрын захирал, доктор Ш.Алтантуяа салбарын бодит байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр эмнэлгийн менежмент, нөөцийн оновчгүй зарцуулалт, төлөвлөлтийн алдааны тод жишээг дурдлаа.

Мөн дурангийн аппарат худалдан авч суурилуулсан ч, ашиглах боловсон хүчин дутагдсаны улмаас ашиглагдаж чадахгүй байгааг дурдаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын чухлыг хөндсөн юм.

Хуульч Т.Мөнх-Оргил олон улсын хуулиудтай харьцуулсан судалгаа танилцуулж, стратегийн худалдан авалт, нэгдсэн удирдамж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо зэрэг олон улсын эрх зүйн суурийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатайг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хааж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ, хоёр өдрийн хэлэлцүүлгээр бид салбарын бодлого тодорхойлогчид, судлаачид, эмнэлгийн эмч, ажилтнууд, орон нутгийн төлөөлөгчдийн санал бодлыг нэгтгэж чадлаа. Хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн нэр томьёоны өөрчлөлт бус, чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцоог цогцоор нь багтаах ёстойг энэ хэлэлцүүлэг баталж өглөө хэмээгээд, оролцсон бүх талуудад талархал илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад гарсан бүх санал, дүгнэлт, зөвлөмжийг ажлын хэсэг бодлогын баримт бичиг, хуулийн төслийн боловсруулалтад тусгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх эрх зүйн шинэчлэлийн үндэс суурь болгохоор ажиллана хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан