Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
С.Магнайсүрэн: Аудитаар илэрсэн алдаагаа давтсаар байвал хатуу хариуцлага ярихаас өөр аргагүй

Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгээс төсвийн гүйцэтгэл хийсэн тайлангийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Бид наймдугаар сард хийх завсрын аудитдаа ач холбогдол өгч ажиллана. Өмнө гарсан дутагдлуудыг засах ёстой гэдэг чиглэл барина. 2024 онд аудитын шийдвэрээр гарчхаад байгаа асуудлуудыг 2025 оны тайланд давтах юм бол бид хатуу хариуцлага ярихаас өөр гарцгүй. Нэг алдааг олон давтах нь хариуцлагагүйн асуудал.

Үндэсний аудитын газраас жил бүр Засгийн газрын санхүүгийн тайланг нэгтгэж байгаа. Нийт 6900 гаруй байгууллагын тайланг нэгтгэдэг. Мөн жил бүр төсвийн гүйцэтгэлийн тайланг гаргадаг. Үүгээр бүх яам, салбар чиглэл бүрээр алдаа, дутагдал нь гараад нээлттэй байгаа.

Жил бүрийн аудитаар давтагдаад байгаа асуудал бий. Тиймээс үүнийг УИХ анхааралдаа авч, хэрэгжилтэд нь УИХ-ын хяналт, шалгалтын чиглэлийн бүтэц, нэгжийг давхар анхааруулж хяналтад нь оруулах шаардлагатай гэдгийг УИХ-д би танилцуулсан. Тэгэхгүй бол бид асуудлыг гаргаж тавиад байхад жил бүр давтагдаад байгаа асуудлууд байна. Жишээ нь, хадгаламж зээлийн хоршоо, дампуурсан банкны төлбөр барагдуулахтай холбоотой асуудал. Олон жилийн өмнө асуудал нь шийдэгдсэн ч манай тайланд жил бүр ороод ирдэг. Үүнд гарц, шийдэл олох нь зүйтэй.

Бид шалгаад зөрчлүүдийг ялгаад гаргаад ирдэг. Үүнээс эрүүгийн болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд анхаарал татдаг. Үүнийг материалжуулаад бид Улсын ерөнхий прокурорт шилжүүлдэг” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан