Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нэр дэвшигчдийн эхнэрүүд ягаан өнгөөр хосолсны учир
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Энэ удаагийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч хэр сайн байх нь сонгогчдын хувьд хамгийн их сонирхож байсан зүйл мөн боловч тэдний эхнэрүүд түүнээс дутахгүй олны анхаарлыг татаж байв.
Учир нь, халз мэтгэлцээнд нөхрөө дэмжихээр ирсэн нэр дэвшигчдийн эхнэр хоёулаа ягаан өнгийн хувцсаар гоёсон байлаа. Тэргүүн хатагтай Мишель Обама ягаан өнгийн даашинз, хүрэм, сувдан зүүлтээр гоёсон бол Митт Ромнигийн эхнэр Энн Ромни мөн л ханцуйгүй ягаан даашинз, шилэн зүүлт сонгожээ.
Цагаан ордны ирээдүйн эзэгтэй хэн болох нь хэдхэн хоногийн дараа шийдэгдэх энэ хоёр хатагтай ягаан өнгийг сонгосон нь учиртай. Хөхний хорт хавдрын аюулаас урьдчилан сэргийлэх сарын аян АНУ-д одоо өрнөж буй бөгөөд энэ аяны бэлгэдэл өнгө нь ягаан эхнэрүүд нь тэдэнд дэм болж, сонгогчдын таашаал хүртэх гэж бас л хичээж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль хэр өрсөлдөөнтэй болж буйг харуулж байгаа юм.



АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Энэ удаагийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч хэр сайн байх нь сонгогчдын хувьд хамгийн их сонирхож байсан зүйл мөн боловч тэдний эхнэрүүд түүнээс дутахгүй олны анхаарлыг татаж байв. Учир нь, халз мэтгэлцээнд нөхрөө дэмжихээр ирсэн нэр дэвшигчдийн эхнэр хоёулаа ягаан өнгийн хувцсаар гоёсон байлаа. Тэргүүн хатагтай Мишель Обама ягаан өнгийн даашинз, хүрэм, сувдан зүүлтээр гоёсон бол Митт Ромнигийн эхнэр Энн Ромни мөн л ханцуйгүй ягаан даашинз, шилэн зүүлт сонгожээ.
Цагаан ордны ирээдүйн эзэгтэй хэн болох нь хэдхэн хоногийн дараа шийдэгдэх энэ хоёр хатагтай ягаан өнгийг сонгосон нь учиртай. Хөхний хорт хавдрын аюулаас урьдчилан сэргийлэх сарын аян АНУ-д одоо өрнөж буй бөгөөд энэ аяны бэлгэдэл өнгө нь ягаан эхнэрүүд нь тэдэнд дэм болж, сонгогчдын таашаал хүртэх гэж бас л хичээж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль хэр өрсөлдөөнтэй болж буйг харуулж байгаа юм.



0 Сэтгэгдэл
























