Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Apple”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байжээ
“Apple” компанийн гол ханган нийлүүлэгч “Foxconn” үйлдвэр 14 настай хүүхдүүд ажиллуулж байснаа хүлээн зөвшөөрлөө. Тус үйлдвэрийн Хятадын зүүн хэсгийн Янтай дахь салбарт нь зуны сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг ажиллуулдаг бөгөөд тэдний зарим нь хууль ёсоор зааж өгсөн 16 наснаас доогуур, 14 настай хүүхдүүд ч байсан гэнэ.
“Foxconn” компани “Apple”-ийн iPhone, iPad –аас гадна “Microsoft”, “Hewlett-Packard” зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн бүтээгдэхүүн, сэлбэгийг үйлдвэрлэдэг юм. Тийм ч учраас хөдөлмөрийн хууль, стандартыг чанд мөрддөг барууны компаниуд гол ханган нийлүүлэгч компанид нь гарсан энэ зөрчил дутагдлыг ноцтойгоор хүлээн авсан юм. Тиймээс “Foxconn” компанийнхаа бүх салбарт шалгалт хийж, хууль зөрчсөн өөр тохиолдол байгаа эсэхийг нягтлахаар болжээ.
Ер нь, “Foxconn” компани үйлчлүүлэгчдийнхээ чихийг байнга халууцуулдаг, асуудалтай компани. Тус үйлдвэрийн ажилчид байсхийгээд амиа хорлодог явдал өнгөрсөн жилүүдэд тогтмол гарч, томоохон шуугиан дэгдээж байсан билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан