Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Халз мэтгэлцээнд Барак Обама яллаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни нар хэдхэн цагийн өмнө Нью-Йоркийн Лонг Айланд дахь Хофстра их сургуульд хоёр дахь халз мэтгэлцээнээ хийлээ. Халз мэтгэлцээний тухай яриа халуунаараа байгаа энэ үед энэ удаагийн тулаанд хэн ялав гэдгийг америкчууд хэлэлцэж байна.
Олонх ажиглагч, судалгааны байгууллагуудын үзэж буйгаар Ерөнхийлөгч Б.Обама энэ удаагийн халз мэтгэлцээнд илт давуу байж, өрсөлдөгчөөсөө үл ялиг хоцорч байсан оноогоо эргүүлэн олж авч чаджээ. Өнгөрсөн удаагийн мэтгэлцээнд сулбагар оролцсоноосоо болоод түрүүлж явсан рейтингээ алдсан тэрээр энэ удаа алдаагаа засч, маш бэлтгэл сайтай, идэвхтэй, хүчирхэг, хурц тод байж, үргэлж довтолсон тактикаар оролцсоныг ажиглагчид тэмдэглэж байна.  Ерөнхийлөгчийн эрч хүчтэй байдал алдсан сонгогчдоо эргүүлэн татах, сонголтоо хийж чадаагүй хэдэн сая үзэгчийг өөрийн талд эргүүлэх чухал алхам болсон хэмээн улс төр судлаачид үзэж байгаа юм.

Ажиглагчид судлаачдын энэхүү дүгнэлтээс гадна халз мэтгэлцээний дараа явуулсан олон нийтийн санал асуулгын дүн ч Б.Обамаг ялсан хэмээн харуулж байна.  CNN телевизийн явуулсан олон нийтийн санал асуулгаар үзэгчдийн 46 хувь нь Барак Обамаг ялагч хэмээн үзсэн бол 39 хувь нь Митт Ромниг дэмжжээ. Тэгвэл CBS телевизийн санал асуулгаар Ерөнхийлөгч Обама 37 хувийн дэмжлэг хүлээсэн бол өрсөлдөгч нь 30 хувьтай явж байна.
Үүгээр бол Ерөнхийлөгч Б.Обама Бүгд найрамдах намын өрсөлдөгч Митт Ромнигоос хоцорч явсан рейтингээ ахиулах бүрэн боломж мэтгэлцээний дараа гарч ирлээ. Одоо түүнд энэ амжилтаа бататгах бас нэг боломж бий. Тэр бол ирэх долоо хоногт болох гурав дахь халз мэтгэлцээн юм. Нэр дэвшигчдийн хооронд болох сүүлчийн энэ мэтгэлцээн гадаад бодлогын талаар байх юм.
Харин энэ удаагийн мэтгэлцээнд дотоод бодлого, эдийн засаг, ажилгүйдэл гээд америкчуудын хамгийн их сонирхож буй сэдвээр хоёр нэр дэвшигч бодлогоо танилцуулсан.  Мэтгэлцээний үеэр Митт Ромни “Б.Обама 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй. Хэрэв түүнийг сонговол өнгөрсөн дөрвөн жилийн алдаагаа дахин давтах болно” гэсэн өнцгийг барьж байсан бол Ерөнхийлөгчийн хувьд “Митт Ромни АНУ-ын дундаж ангийнхныг биш зөвхөн баян чинээлэг иргэдийг дэмжсэн бодлого явуулах хүн” гэсэн ойлголтыг сонгогчдод өгөхийг чармайж байжээ.

Митт Ромни Б.Обамагийн бодлогыг шүүмжлэхдээ “Ерөнхийлөгч таван сая ажлын байр бий болголоо гэж байнга мэдэгддэг. Гэвч түүнийг таван сая ажлын байр бий болгохоос өмнө таван сая хүн ажилгүй болсон. Тэгэхээр манай улсад ажилгүйдэл буураагүй. Б.Обамагийн эдийн засгийн бодлогын үр дүнд харвал өнөөдөр 15 сая хүн хүнсний талонд найдан амьдарч байна” гэсэн юм. Харин Б.Обама өрсөлдөгчийнхөө тухайд “Захирагч Ромни өөрийгөө таван тулгуурт төлөвлөгөөтэй эдэг. Гэвч үнэн хэрэгтээ тэр нь таван тулгуурт биш, нэг л тулгууртай төлөвлөгөө. Тэр төлөвлөгөө бол өөр тоглоомын дүрэмтэй, зөвхөн дээдсүүдийн амьдралыг баталгаатай байлгахад зориулагдсан юм” гэж тодорхойлсон байна.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан