Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Строс Кан зургийг нь нийтэлсэн сэтгүүлээс 130 мянган евро нэхэмжлэв
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Строс Кан өчигдөр Францын хоёр ч сэтгүүлийг хувийн амьдралд оролцсон хэмээн шүүхэд өгч нийтдээ 130 мянган евро нэхэмжилсэн байна. Францын “VSD”, “Closer” хэмээх хоёр сэтгүүл түүнийг Корсик арал дээрх амралтад Мириам Л’Оффир гэдэг бүсгүйтэй байх зургийг нь авч нийтэлсэн юм байна. Тиймээс Строс Кан “VSD” сэтгүүлээс 80,  “Closer” сэтгүүлээс 50 мянган евро нэхэмжилжээ. Уг нь тэр зураг олон нийтийн анхаарлыг тэгтлээ их татаагүй ч “Стросс Канаас болгоомжил” гэсэн анхааруулга болгож нийтэлсэн гэж гомдол гаргагч өөрөө үзсэн байна.
Мириам Л’Оффир ч бас сэтгүүлүүдээс тус бүр 100 мянган евро гаргуулахаар нэхэмжилсэн байна.
2011 оны тавдугаар сард Доминик Стросс Кан Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлэх гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байсан юм. Түүнийг хэдийгээр буруугүй гэж үзсэн ч тэрээр үүнийхээ улмаас ОУВС-гийн тэргүүний албан тушаалаасаа огцорч, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо алдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан