Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гурван настай охиноо хүчирхийлсэн Францын дипломатчийг батлан даалтаар суллав
Гуравхан настай охиноо хүчирхийлж, олныг хиртхийлгэж байсан Францын дипломатч Паскал Мазуриер батлан даалтаар суллагджээ. Түүнийг Бангалорт Параппана Агахара хэмээх шоронд хорьж байсан бөгөөд гадаад пасспорт, 100 мянган рупигийн барьцаагаар батлан даалтад гаргажээ.
Энэтхэг дэх Францын Консулын газар хамтарсан канцлерын даргаар ажилладаг Паска Мазуриер өнгөрсөн зургадугаар сард энэ хэрэгт холбогдсоноос хойш хоригдож байсан юм. Түүний батлан даалтаар гарах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй ч, Дээд шүүх түүнд зөвшөөрөл олгожээ.
Паскал Мазуриер Сужа Жонс хэмээх энэтхэг эмэгтэйгтэй гэрлэж, хоёр хүү, нэг охинтой болсон юм. Гэвч тэрээр гурван настай төрсөн охиноо хүчирхийлсэн нь бараг нотлогдоод байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд гэрийн эзэгтэйг гадуур гарсан хойгуур Паскал өрөөгөө түгжээд охинтойгоо хоёр цаг хамт байсан байна. Энэ сэжигтэй явдлыг гэрийн үйлчлэгч эзэгтэйдээ хэлсний дараа охиныг эмнэлэгт үзүүлэхэд хүчирхийлүүлсэн болох нь тогтоогджээ.
Энэ балмад хэргийн шүүх хурал болж, Паскал Мазуриерын буруутай эсэхийг тогтоох хүртэл Энэтхэгээс гарахыг хориглоод байгаа юм.
0 Сэтгэгдэл
tsaazaar avaasai bile
IIm uh uhehed yaadag bn aa
Хамгийн их уншсан