Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дэлхийн хамгийн том сургууль 44 мянган сурагчтай
Дэлхийн хамгийн том сургууль хаана байдгийг та мэдэх үү. Тэгвэл хамгийн том дунд сургууль 2050 он гэхэд хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх Энэтхэгт байдаг ажээ.   Тэр бол Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийн Лакнау хэмээх дунд сургууль юм. Тус сургууль 44 мянган сурагчтай, 1000 гаруй анги танхимтай, 2500 багштай гэнэ. Лакнаугийн дунд сургууль өнгөрсөн онд 39437 сурагчтай байхдаа Гиннесийн номонд бичигдэж байсан юм.  Гурваас 17 насны хүүхдүүд сурдаг, нэг ангидаа 45 сурагчтай энэ сургууль бага ангийн сурагчдаасаа сар бүр 18 ам.долларын төлбөр авдаг бол ахлах ангийнхан 47 ам.долларын төлбөртэй гэнэ.  Энэ сургуулийг 1959 онд анх таван сурагчтайгаар байгуулж байсан бөгөөд дараа төлөх нөхцөлтэйгээр 300 рупигийн төлбөртэй байсан гэдэг. Харин одоо улсынхаа төдийгүй дэлхийн хамгийн том сургууль болж, Гиннесийн дээд амжилт тогтоогоод байна.
Лакнау хэдийгээр дунд сургуулийнхаа хэмжээнд дэлхийд тэргүүлдэг боловч Энэтхэгийн өөр нэг сургуулийн хажууд бол өчүүхэн жижигт тооцогдоно. Тэр бол Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Нээлттэй их сургууль юм. Тус их сургууль  дөрвөн сая оюутантайгаар дэлхийн хамгийн том их сургууль хэмээн мөн л Гиннесийн рекорд тогтоогоод байгаа юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
xaraal idcen 4 say uu?
Хамгийн их уншсан