Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
БНСУ-д 17 улсын иргэд гэрээтээр ажиллаж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс 2004-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу давхардсан тоогоор нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээсэн. Манай улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах салбаруудад голлон ажиллаж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нийт 17 улсад E-9 буюу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар гадаад ажилтан сонгон шалгаруулж авдаг.

Монгол Улсын иргэнийг 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, сар бүр товлогдсон хугацаанд Монгол ажилтнуудыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд 2024 онд манай улс 722 иргэнийг БНСУ руу илгээсэн байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гаднын улсын иргэд ажлын байр дээр үйлдвэрийн осолд орох, эрсдэх нөхцөл гардаг. Тиймээс Манай улсын Засгийн газрын зүгээс ажиллах орчныг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналтад анхаарч байна.

Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч нартай нягт хамтран ажиллаж, ажилтан, ажил олгогч нарт зориулсан сургалт, мэдлэг олгох болон урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрийн харилцаанд нийтлэг гардаг цалин хөлсний маргаан, зөрчлийг багасгах, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр тал хүчин чармайлт чухал байгааг онцолсон юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан