Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ

Аудитаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж боловсруулсан эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж төлөвлөсөн эсэхэд дүгнэлт өгөхөд аудитын зорилго оршиж байгаа юм. 

Өнөөдөр Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүү төсвийн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтийг хийв. 

Аудитын нээлтэд Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд нар аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өглөө гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан