Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Дэд бүтэц, ухаалаг хотын төслүүдэд Япон улстай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлээс эдийн засгийн өсөлтийн тулгуур, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад голлох нөлөөг үзүүлдэг дэд бүтцийн салбартаа ихээхэн анхаарч, мега төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Олон жилийн найрамдалт харилцаатай Япон улстай метро, хөнгөн төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт төдийгүй ухаалаг хотын төслүүдэд хамтарч, дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Ухаалаг хот судалгааны төслийн ахлагч, Хот байгуулалтын газрын менежер Михара Такү “Манай баг Азийн олон оронд ухаалаг хотын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Ялангуяа дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр дэвшилтэт технологийг ашиглан хотын нөөцийг үр ашигтай удирдаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тогтвортой хөгжилд нийцсэн ухаалаг хотын төслүүд чухлаар тавигдах нь зүйтэй. Тиймээс мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байдлаар ашиглаж, дижитал орчныг бий болгоход Япон улстай хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод ухаалаг хотын төслүүд үе шаттай хэрэгжиж байгааг уулзалтын төгсгөлд танилцууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан