Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
ШАГНАЛ АВАХААР ГУРВАН ХҮН ЯВНА
Энэ оны Нобелийн Энхтайвны шагналыг Европын холбоонд өгөхөөр болсон билээ. Европын холбоо гэдэг олон улс багтсан нүсэр том байгууллага болохоор аль улсын хэн очиж шагналаа гардаж авах нь нэлээд ээдрээтэй асуудал. Европын холбоо дотроо зөвлөлдөө өөрийн гурван гол институтийнхээ төлөөлөгчдийг явуулахаар болжээ. Эдгээр нь Еврокомиссын тэргүүлэгч Жозе Баррозу, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпей, Евро парламентын тэргүүлэгч Мартин Шульц нар юм. Гэхдээ ёслол дээр шагнал авсан талаас нэг л хүн үг хэлдэг. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 10-нд Осло хотноо болох ёслолын ажиллагаан дээр энэ гурвын хэн нь үг хэлэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн шагналыг дагалдан ирдэг урамшуулал 1,1 сая еврог юунд зарцуулахаа тодруулаагүй байна.Европын холбоо нь дайн тулаантай тивээс удаан хугацааны турш энхтайван хөгжсөн тив болгосон гэж Нобелийн шагнал өгсөн юм. Дайны гал гэж ерээд онд Балканы хойгт, хуучин Югославын бүрэлдэхүүн улсуудын хооронд болсон тулааныг хэлж байгаа бололтой.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан