Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ерөнхий сайд өндөр өсгийтөөсөө унав
Хэт өндөр өсгийтэй гутал хүнд сайн нөлөө үзүүлдэггүй тухай эмч, мэргэжилтнүүд олон ярьдаг. Энэтхэгт айлчлал хийж байгаа Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард үүнийг биеэр мэдэрсэн байна. Тэрээр Махатма Гандийн дурсгалын цогцолборыг үзэхээр ирэхдээ өндөр өсгийтэй гутал өмссөн байв. Ингээд хэд алхтал тэнцвэрээ алдан унаж орхиж. Унасны дараа Жулия Гиллард хурдан босч ирээд “Өсгийгүй гутал өмсдөг хүмүүсийн хувьд өндөр өсгий хэцүү. Өндөр өсгийтэй гутал өмсөөд зөөлөн өвсөн дээгүүр алхан хөлөө өргөхөөр гутлын өсгий нь зоогдоод үлдчих юм” гэжээ. Гэвч арай нам өсгийтэй, хөлд эвтэй өөр гутал өмсөхийг санал болгоход татгалзсан байна. Татгалзаж байгаагаа “Банзлыг пүүзтэй хослуулж өмслөө гээд Австралийн загварынхан намайг уучлахгүй байх” гэжээ. Жулия Гиллард үүнээс өмнө өндөр өсгийтэй гуталтай холбоотой эвгүй байдалд орж байсан түүхтэй. Энэ оны нэгдүгээр сард Австралийн уугуул иргэдийн эрхийг хамгаалагчид түүнийг нэгэн ресторанд шахан оруулсан юм. Бие хамгаалагч нар нь уурлаж хилэгнэсэн хүмүүсийн дундаас түүнийг мултлан гаргах үед Жулия гүйж яваад халтирч, өрөөсөн гутлаа гээж байжээ.

0 Сэтгэгдэл