Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Дэлхийн монгол иргэн – гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсрол, соёлын нээлттэй өдөрлөгийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

🕊️Энэ жилийн онцлог нь “UN 80” уриан дор зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлгийн эзэд болон гадаадад тэтгэлэгтэй суралцаж буй оюутнууд, туршлагатай менторууд оролцон, сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалт, хэлэлцүүлэг болох юм.

📋 Та бүхэн дараах холбоосоор орж бүртгэл хийнэ үү.

🔗https://forms.gle/GtFh54vNDyTXjF9bA

Мөн арга хэмжээнд оролцох сурагчид өөрийн уншсан, дахин хэрэглэхгүй боловч бусдад хэрэгцээтэй нэг ширхэг номоо авчирч хандивлах уриалга гаргаж байна. Хандивласан номнуудыг алслагдсан хөдөө орон нутгийн сумдын сургуулийн номын сангуудад хандивлаж, хүүхэд бүрийг ном уншихад уриалах зорилготой юм.

ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан