Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн гэрээнд  
2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурав.

 

Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 619 дахь, тус аймагт хэрэгжих 28 дахь төсөл юм.

Уг төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгын халаалт болон цэвэр болон бохир усны шугам хоолой, мөн цахилгааны систем (хуваарилах самбар, дэд самбар, цахилгааны утас)- ийн шинэчлэл хийх ба ариун цэврийн өрөөний нийт 22 ширхэг суултуур, 42 ширхэг гар угаалтуурыг солих, суурилуулах ажлыг хийх юм. Үүний үр дүнд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан сургалтын орчин бүрдэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр болох юм.  

Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 619 дахь, тус аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 146,755 ам.доллар болно.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг. 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан